НЭМГ: Амны xаалт зүүx нь томуугаас сэргийлэx үр дүнтэй арга
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх гэрээсээ 15 настай охин гараад алга болсон тухай дуудлага энэ сарын 19-нд цагдаагийн байгууллагад иржээ.
Охиныг шуурхай эрэн сурвалжилж өчигдөр 20:00 цагийн орчимд олж, тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр хүнд хулгайлагдсан нөхцөл байдал гараагүйг цагдаагийн байгууллага баталлаа.
Уг дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс зохион байгуулжээ.