Европын холбооны эрчим хүчний сайд нар хоёр сар үргэлжилсэн эрчимтэй хэлэлцээний эцэст байгалийн хийн үнийн дээд хязгаарыг тогтоолоо.
Байгалийн хийн үнэд хязгаарлалт тогтоох нь Европын холбооны гишүүдийн хувьд маргаантай асуудал байсан. Тодруулбал, Европын Холбооны ихэнх гишүүн орнууд энэ арга хэмжээ нь хэрэглэгчдэд эрчим хүчний өндөр өртөгийг бууруулахад зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа бол зарим нь бодлогын зах зээлд гарах үр дагаварт санаа зовж байгаа юм. Шинэ тохиролцооны талаар Чехийн Үйлдвэр, Худалдааны сайд Жосеф Сикела “Бид ажлаа хийсэн, шийдэлд хүрсэн. Өөр нэг боломжгүй гэж бодож байсан зүйл биеллээ” гэж тодотгосон юм.
TTF индексээр байгалийн хийн ирэх сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ гурван өдрийн турш нэг мегаватт цагт 180 еврогийн түвшнээс дээш байвал энэ механизм шууд идэвхжихээр болжээ. Түүнчлэн уг механизмыг ирэх оны 2-р сарын 15-наас хэрэгжүүлж эхлэх юм.
SOURCE: CNBC