Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Сүхбаатарын талбайд болж буй иргэдийн жагсаал 17 дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчдад цагдаагийн байгууллагаас хүний нэр төрийг гутаан доромжлох өөрийн болон нийгмийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгааг анхааруулж байна.
Мөн талбайд барьсан дөрвөн гэрт 15-16 орчим иргэн хонож байгаа. Тэнд буй иргэдийн биеийн байдал муудаж, эрүүл мэндээрээ хохирч болохуйц нөхцөл үүссэн тул Сүхбаатарын талбайг даруй чөлөөлж учирч болох эрсдэл, хор уршгаас урьдчилан сэргийлэхийг мөн цагдаагийн байгууллагаас албан ёсоор жагсагчдад мэдэгджээ.