Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Дэлхийн ой тогтоолтын спортын холбоо (ДОТСХ) Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын оюун ухааны академийн 11-24 насны 30 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцжээ.
Тэмцээнд монголын найман тамирчин ой тогтоолтын олон улсын мастер цолны болзол хангасан байна. Тодруулбал, Г.Наранцацрал, Н.Нандин-Учрал, З.Намуун, Ц.Оюун-Эрдэнэ, Б.Дөлбаяр, Э.Үүрийнцолмон, Э.Хишиг-Эрдэнэ, Ц.Номин-Эрдэнэ нар ой тогтоолтын олон улсын мастер болсон байна.
Энэ удаагийн тэмцээнд 24 орны 500 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.