Өнөөдөр болох үйл явдлыг танилцуулж байна.
МҮХАҮТ-д
09:00 цагт ЦХХХЯ-наас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гарган боловсруулсан “MINDGOLIA.mn” системийг нээнэ. Нээлтийн үеэр программ хангамж үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ танилцуулна.
ШУА-д
09:30 цагт Шинжлэх ухааны паркийн захиргаанаас зохион байгуулж буй “Өрсөлдөхүйц оюуны өмчид суурилсан гарааны бизнесийг хөгжүүлэх нь” сургалт, хэлэлцүүлэг болно.
Новотель зочид буудлын 4 давхарт
10:00 цагт Хөдөлмөр эрхлэх явцдаа бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүд, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн хүүхдүүд, унаач хүүхдүүд болон хүүхэд ажиллаж болох ажлын байрны жагсаалт шинэчлэх асуудлаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
11:00 цагт УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-т УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар оролцож, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-т УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг оролцож Хууль зүйн туслалцааны тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Инновац, цахим бодлогын байнгын хороогоор нүүрсийг цахимаар арилжих бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсоно.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт "Арвис Интернэшнл" ХХК-аас ЭМЯ шүүхийн шийдвэрийн дагуу гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд
11:00 цагт "Асрамж халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийн эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг болно.