Тайландын буланд болсон шуурганы үеэр 100 гаруй багийн гишүүдтэй байлдааны хөлөг хөмөрч, живсний улмаас 31 хүн сураггүй алга болсон гэж Тайландын тэнгисийн цэргийнхэн мэдэгдлээ.
Ням гаргийн шөнө болсон шуурганы үеэр цахилгаан болон хөдөлгүүр нь доголдож, “HTMS Sukhothai” хөлөг живсэн байна. Даваа гарагт эрх баригчид 75 хүнийг аварсан гэж мэдэгдсэн ч үлдсэн хүмүүс нь ор сураггүй хэвээр байгаа аж. Хэргийн талаар Тайландын тэнгисийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч Адмирал Погкронг Монтардпалин, "Манай хүчний түүхэнд, ялангуяа идэвхтэй ашиглагдаж байгаа хөлөг онгоцонд ийм зүйл хэзээ ч тохиолдож байгаагүй" гэсэн байна.
Тэнгисийн цэргийн хүчний твиттер хуудсанд нийтэлсэн бичлэгт багийн гишүүд аврагдсаныхаа дараа эмчилгээ хийлгэж байгааг харуулсан бөгөөд заримыг нь онгоцоор эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлжээ. Нэрээ нууцалсан багийн нэг гишүүн аврагдахаасаа өмнө хэдэн цагийн турш усанд байсан гэдгээ хэлсэн байна. Тодруулбал, "Усан онгоц живэх үед давалгаа нэлээд өндөр буюу гурван метр орчим байсан" гэжээ. Тайландын ерөнхий сайд Прают Чан Оча энэ хэргийг яаралтай шалгах ажилд орсон гэдгээ мэдэгдээд байна.
SOURCE: BBC, AL JAZEERA