Малайз улсын цагдаагийн тусгай албанд ажилладаг Азилах, Сирул Азхар Умар нар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хүчээр машиндаа суулган, буудаж амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь шатаасан онц ноцтой хэрэг гарсан. Энэ хэрэг олон шалтгааны улмаас 16 жилийн турш шийдэгдэлгүй өнөөг хүрээд байсан юм.
Ш.Алтантуяагийн гэр бүлийн зүгээс Малайзын засгийн газраас 100 сая ринггит нэхэмжилж, шүүхэд хандсан. Аав С.Шаарийбуу нь Малайзын шүүхэд хандан захидал бичиж байв.
Тэгвэл Ш.Алтантуяагийн гэр бүл, аав С.Шаарийбуу нь олон жилийн турш энэ хэргийг хөөцөлдөж, хууль шүүхийн байгууллагад хандсаны хүчинд ялжээ. Улмаар Малайзын дээд шүүх талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.5 сая сингапур доллар олгох шийдвэр гаргалаа. Энэ мөнгийг Малайз улсын Засгийн газар, хэрэгт холбогдсон гэмт этгээдүүд гаргана.
Ийнхүү 16 жил үргэлжилсэн хэрэгт талийгаач Ш.Алтантуяагийн ар гэр яллаа.