Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
МЭК судалгааны байгууллагаас "Засаглалын хямрал: Парламент иргэдийг төлөөлөх чадвар алдагдсан байдал" тайланг өнөөдөр танилцууллаа.
Тус байгууллагын захирал Л.Золбаатар “Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал болж буйтай холбогдуулан бид нийслэлчүүд ямар байр суурьтай байгаа талаар томоохон судлагаа хийлээ. Энэ судлагаанд 1000 орчим иргэнийг хамруулсан. Мөн хэд хэдэн зорилтот бүлгийн ярилцлага хийлээ.
Сүхбаатарын талбайд болж буй жагсаалыг улаанбаатарчуудын 90 гаруй хувь нь шууд дэмжиж байна. Гол тэмцэл нь нүүрс, ЖДҮ бус тэгш, шударга бус байдал” гэлээ.