АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярихдаа “Дайнд нэрвэгдэж байгаа талд туслахаа дахин илэрхийлж, Украйны агаарын довтолгооноос хамгаалах хүчийг нэмэгдүүлэхийн тулд түүний засаг захиргаа хүчин чармайлт гаргаж байгааг онцлон тэмдэглэв” гэж Цагаан ордон мэдэгдлээ.
Ж.Байден арван хоёрдугаар сарын 9-нд ОХУ-ын нисгэгчгүй онгоцны системийг эсэргүүцэх тоног төхөөрөмжид 275 сая доллар, мөн арван нэгдүгээр сарын 29-нд Украины эрчим хүчний дэд бүтцийг дэмжихэд зориулж 53 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэж зарласан.
Тэрээр мөн "Оросын зүгээс Украины чухал дэд бүтцэд халдлага үйлдсээр байгаа энэ үед Украины батлан хамгаалах салбарт АНУ дэмжлэг үзүүлсээо байгаа"-г онцолжээ.Барууны орнууд, тэр дундаа АНУ-аас нийлүүлсэн зэвсэг нь Оросын цэргийн хүчнээс бүс нутгаа чөлөөлөх Украины хүчин чармайлтад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж шинжээчид үзэж буй. Ж.Байдены нэмэлт тусламжид В.Зеленский талархал илэрхийлээд саяхан болсон уг "үр дүнтэй яриа"-ны үеэр талууд "Цаашид батлан хамгаалах хамтын ажиллагаа, Украины эрчим хүчний салбарыг хамгаалах, засварлах талаар ярилцсан" гэжээ.
Түүнчлэн Ж.Байден АНУ Украинд аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн тусламжийг үргэлжлүүлэн үзүүлж, дайны гэмт хэрэг, харгис хэрцгий үйлдлийнхээ төлөө ОХУ-д хариуцлага тооцож, түрэмгийллийнх нь төлөө тэдэнд хариуцлага хүлээлгэх амлалтаа дахин баталлаа гэж барууны хэвлэлүүд онцолж байна.
SOURCE: DW