Украины өмнөд хэсгийн, Оросын хяналтад байгаа Мелитополь хот, Донецк, Крымд, тэр дундаа Оросын цэргийн хуаранд хэд хэдэн дэлбэрэлт болжээ. Тодруулбал, Ням гарагт Донецк руу 20 пуужин харвасан гэж ОХУ-ын төрийн мэдлийн хэвлэлүүд бичиж байгаа юм.
Түүнчлэн Крымд, тэр дундаа Советскийн цэргийн хуаранд хэд хэдэн дэлбэрэлт болсон тухай мэдээлэл гарсан байна. ОХУ-аас томилсон Мелитополь хотын захиргааны мэдэгдсэнээр “дөрвөн пуужин тус хотыг онилж, хоёр хүн амиа алдаж, 10 хүн шархадсан” гэсэн.
Мелитополь хотын захирагч эдгээр дэлбэрэлт Оросын цэргүүдэд эзлэгдсэн сүмийг мөн онилсон гэдгийг мэдэгджээ. Харин Украины албаны хүмүүс Крым болон Донецк-д болсон дэлбэрэлтийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Мөн Украины Бахмут хотыг ОХУ-ын арми бүрэн сүйтгэсэн талаар Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдээд байгаа билээ.
SOURCE: CNN