Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчидтай уулзлаа. Жагсагчдын тухайд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлахыг шаардсаар байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Ерөнхий прокурортой уулзаж, нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүмүүсийн нэрийг зарлах хүсэлт тавихаар болжээ. Хэргийн мэдээллийг олон нийтэд ил болгох эсэх нь хуулиараа Улсын Ерөнхий прокурорт хадгалагддаг юм.
Төв талбайд цугларсан жагсагчид нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарлахаас гадна, “Ковид-19” цар тахлын үеэр зарцуулсан төсвийг ил тод болгохыг шаардсаар байна. Одоогийн байдлаар нүүрсний хэрэгтэй холбоотой 14 хэргийг шалгаж байна.