Хэвлэлийн хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн салбарын хөдөлмөрийн нөхцөл байдал, жендэрийн тэгш байдлын талаарх судалгааны дүнг танилцууллаа. Судалгаанд оролцогчдын 32 хувь нь эрэгтэй, 68 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Судалгаагаар:
7 хувь нь – 500 000 хүртэлх цалин хөлстэй
39 хувь нь – 500,000- 800,000 төгрөгийн цалинтай
36 хувь нь – 800,000- 1 200 000 төгрөгийн цалинтай
10 хувь нь – 1 200 000- 1 500 000 төгрөгийн цалинтай байна.
Судалгаараар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эрэгтэйчүүдийг түлхүү эх сурвалжаа болгож байгаа нь анзаарагдсан байна. Дийлэнх нь эрэгтэй эх сурвалжаас ярилцлага авч мэдээ, сурвалжилгаа бэлтгэжээ. Жишээлбэл, телевизийн мэдээллийн хөтөлбөрт цаг үеийн мэдээ мэдээлэлд 71 хувьд нь эрэгтэй эх сурвалж ярилцлага өгсөн бол, улстөрийн мэдээний 80 хувьд, шинжлэх ухааны мэдээллийн 73 хувьд, гэмт хэрэг, хүчирхийллийн 60 хувьд, урлаг, спорт, уран сайхан, амралтын мэдээллийн 71 хувьд, бусад мэдээллийн 77 хувьд эрэгтэйчүүд эх сурвалж болж байна.
Дэлгэрэнгүйг дээрээс үзнэ үү.