Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нүүрсний гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран явуулах тухай 4/04 тогтоол гаргасан.
Үүний дагуу Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хамтарсан тушаалаар нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсэг өчигдрөөс /2022.12.08/ Өмнөговь аймагт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эх сурвалж: АТГ