Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Ардчилсан Нам Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Ганбат гурван асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр: Манай улсын хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Цагаан сарын дараа гурван хүний хоёр нь ядуусын эгнээнд шилжинэ. Энэ жагсаал бол киногоор яривал дөнгөж трэйлер. Цагаан сарын дараа жагсагчид дахиад гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. МАН-ын эрх барьж байгаа үед 44 их наяд буюу 12 тэрбум ам.долларын баялаг хяналтгүйгээр гадагшаа урссан. Ерөнхий сайд зүйл бүрээр эл асуудалд орооцолдсон учраас хулгайч нарыг зарлахгүй байна. УИХ-ын даргатай хариуцлага тооцох хэрэгтэй. Гэхдээ ард түмэн ч бас хариуцлага хүлээх ёстой. Иргэд сонголтоо хийж өнөөдрийн ийм байдалд хүргэсэн гэв.