Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор БНСУ-ын Кёнги /Gyeonggi/ аймгийн Онцгой байдлын газраас Төв аймгийн Онцгой байдлын газартай хамтын ажиллагааны хүрээнд бүрэн тоноглогдсон эмнэлгийн түргэн тусламжийн автомашин өгснийг өнөөдөр Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө.
Баянчандмань сум нь улсын чанартай авто зам дагуу оршдог учир зам тээврийн осол ихээр бүртгэгддэг, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага гардаг учир энэхүү иж бүрэн тоноглогдсон эмнэлгийн түргэн тусламжийн автомашиныг тус суманд хүлээлгэн өгч байгааг албаныхан онцолсон юм.