Хятадын ард түмэн нийслэл Бээжинд төрийн тэргүүн асан Зян Земинтэй салах ёс гүйцэтгэлээ. 1989 онд Тяньаньмэний талбайд болсон эсэргүүцлийн жагсаалыг дарсны дараа засгийн эрхэнд гарсан Зян нь барууны холбоотнуудын урд нэр хүндээ алдаад байсан Хятадыг сэргэн мандалд хөтөлсөн гэдгээрээ алдартай. Тэрээр 1993-2003 оны хооронд арван жилийн турш засгийн эрхийг барьсан бөгөөд улс орондоо эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтийг авчирсан удирдагч хэмээн дурсагдана гэж ард иргэд илэрхийлж байна. Тодруулбал, түүний удирдлагын үед Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэн, мөн Хонконгийг Британичуудаас тайван замаар шилжүүлсэн зэрэг онцлох үйл явдлуудыг дурьдаж болно. Хятадын Коммунист намаас Зян Зэминийг цусны хорт хавдрын улмаас өнгөрсөн лхагва гарагт нас барсан гэж мэдэгдсэн. Тэрээр 96 настайдаа таалал төгссөн юм.
БНХАУ-ын Ардын их хурлын танихимд үүнийг үдэх ёслолын үеэр БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин "Тэрээр шийдвэр гаргахдаа, эгзэгтэй мөчид оновчтой шинэчлэл хийхдээ тун зоригтой нэгэн байсан" хэмээн дурсжээ. Одоогийн ерөнхийлөгч Ши Жиньпинийг Зян Зэмин улс төрийн замналд нь оруулсан гэж зарим шинжээчид мөн үздэг билээ.
Эх сурвалж: BBC