Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Хариуцлагагүй үйлдлүүдийг засах шаардлага Засгийн газарт тулгарч байна. Тухайлбал, бондын өрийг дарахад анхаарч байна. Амаргүй нөхцөл байдлын тэнцлүүдийг бид хийж байна. Эргээд бодоход, Оюутолгойн гэрээг арбитрийн шүүхэд өгөх асуудлыг би анх зарлаж байсан. 2,3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх болов уу гэж бид эхлээд эргэлзэж байлаа. Дангаараа явж, Оюутолгойн гэрээг цуцлах саналыг хүртэл би гаргасан. Юутай ч биш үр дүнд хүрсэн. Өрөө тэглүүлсэн, 34 хувийн асуудлаа шийдүүлсэн. Гүний уурхайн ажил урагшиллаа. Бид үр дүнд хүрсэн. Олон нийтийн дэмжлэг байгаа учраас…
Мөн Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг бид энэ Засгийн газар шийдвэрлэсэн. Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж байлаа. Хувийн компанид Эрдэнэтийн 49 хувийг өгөх гэж байсан асуудал өнөөдөр эцэслэгдсэн. Одоо шүүх дээр асуудал шийдвэрлэгдэх ёстой. Буруу зөрүү тайлбарлаад байгаагаас биш, бид хувийн хэвшил рүү халдаж байгаа асуудал байхгүй. Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудал бол Эрдэнэтийн 49 хувийн нэг хэсэг. Бид Төмөрлөгөө, Хөтөлөө буцааж авч чадсан. Амар байгаагүй.
Хөгжлийн банкны 805 тэрбумын асуудал яригдсан. Бид гацаанаас гарахын тулд олон нийтийн дэмжлэгийг авч чадсан. Хөгжлийн банк юутай ч хоёр бондоо төлөх хэмжээний боллоо. Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс бид сэргийлж чадлаа. Эрс шийдэмгий шийдвэр гаргаж, олон нийтийн дэмжлэгийг авлаа.
Саяхан бид Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавилаа. Том асуудлууд цэгцэрч байна. Нүүрсний наймаа улстөр лүү орвол төрийг худалдаж авах эрсдэлтэй. Эрдэнэс Монгол, Эрдэнэс тавантолгойтой холбоотой асуудал олон жил яригдлаа” гэлээ. 178 орчим гэрээний сонгон шалгаруулалт байгаа. Эдгээр нь шударга болж чадсан уу? Үүний ард ямар хүмүүс байгаа вэ гээд олон асуудал бий. Мөн оффтэйк гэрээ гээд асуудлууд байна. Үүнийг бид бизнесийн зарчим руу оруулах ёстой. Биржээр дамждаг болгох учиртай. Түүнчлэн С зөвшөөрлийн цаана байгаа авлигын асуудал байна. Бөмбөлөг тээврийн асуудлыг ч харж хянах цаг ирж байна" гэлээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн бага хурал үргэлжилж байна.