Сүхбаатарын талбайд болж буй жагсаалтай холбоотой ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал дараах мэдээллийг мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийхдээ зорилго агуулгаа танилцуулж бүртгүүлсэн байхыг шаарддаг. Энэ жагсаал бүртгэлгүй зохион байгуулагдаж байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд хүндэтгэлтэй хандаж байгаа.
Гэвч архидан согтуурах, жагсаалын агуулга зорилгыг өөрчлөх үйлдлүүд гарч байна. Тухайлбал жагсаал, цуглаан далимдуулж "Нүүрсний хулгай" гэх тодотголтой хэрэгтэй холбоотойгоор "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн өмнөх удирдлагууд өөрсдийн ажилчдаа жагсаал, цуглаанд уриалсан. Мөн бага насны хүүхдүүдийг татан оруулах, төрийн эрхийг хууль бусаар авахад уриалж байна.
Жагсаалын үеэр гацуур мод шатаасан иргэн мансуурсан байсан. Дөрвөн иргэн олны дунд дарагдаж хөнгөн байдлаар гэмтсэн. Жагсагчдаас нэг ч хүнийг баривчилж, хориогүй” гэв.