Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Жагсаалын эмх замбараагүй байдал нэмэгдэж буйг хэвлэлүүд онцолж байна.
Төрийн ордны урд талын хаалга руу жагсагчид дайрч, цагдаагийн алба хаагчид болон иргэдийн дунд мөргөлдөөн үүсэх нөхцөл үүсээд байна. Төрийн ордны урд талын хаалга орчмын шилэн пасаднууд хагарч, Төрийн ордны баруун хаалга хэсэгт ч орох гэсэн иргэд ихээр нэмэгдлээ.
Нүүрсний хулгайтай тэмцэхээр эхэлсэн жагсаал өнөөдрийн эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлт, авлигатай тэмцэн ийнхүү улам нэмэгдсээр байгаа юм. Жагсагчдын зүгээс Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтийг тавиад буй бөгөөд Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа шаардлагыг хүлээн авсан. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчидтай уулзана гэсэн хэдий ч одоог хүртэл гарч ирээгүй байна.