ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины асуудлыг дуусгах хэлэлцээ хийхэд нээлттэй ч тус улсын нэгтгэсэн мужуудыг АНУ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хэлэлцээ хийхэд саад болж буйг хэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хувьд мөн ОХУ-ын тэргүүнтэй дайныг дуусгах асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн. В.Путин харин энэ талаар цохон тэмдэглээгүй байна. Түүнчлэн В.Путин Германы канцлер Олаф Шольцтой утсаар ярихдаа Герман болон барууны холбоотнууд Украины талд байгаа нь хэр хор хөнөөлтэйг хэлж, Германд байр сууриа дахин нэг бодолцохыг сануулжээ. Олаф Шольц харин В.Путиныг цэргээ татахыг шаардсан байна.
Украины арми энэ дайнд 10 мянга гаруй цэргээ алдсан гэж албаныхан мэдэгдсэн. Хоёр талын байлдаан хамгийн ойрхон өрнөж байсан Запорожье АЦС-д хамгаалалтын бүс байгуулах талаар Олон улсын атомын энергийн агентлаг Орос, Украинтай шийдэлд хүрэх шаардлагатай байгаа билээ.
Эх сурвалж: AL JAZEERA