ОХУ-ын агаарын цохилт Украины эрчим хүчний байгууламжид халдсанаар Украины нийт хүн амын ¼ нь тог цахилгаангүй болсон. Харин нөхцөл байдлыг үл хамааран Украинчууд энэ өвлийг даван туулна гэдгийг Украины тэргүүн хатагтай Олена Зеленска хэллээ.
Тэрээр ялж байж энх тайван ирнэ гэдгийг тодотгосон байна. Украины эрх баригчид хамгийн ихээр агаарын цохилтод өртөж байгаа өмнөд хэсгийн иргэдээ арай аюулгүй байгаа баруун, төв хэсэг рүү нүүлгэн шилжүүлэхээр болсон.
Түүнчлэн түр хоргодох халаалттай хоргодох байруудыг гаргаад байгаа. Саяхан явуулсан санал асуулгаар Украины ард иргэдийн 90 хувь нь Европын холбоонд элсэх боломжтой байвал 2-3 жилийн турш цахилгааны хязгаарлалттай амдарч чадна гэсэн үр дүн гарсан байна. Энэ талаар Украины тэргүүн хатагтай “бид хаа хүрэхээ мэдэхгүй ч маш урт, хүйтэн зам байгааг харж байна. Гэхдээ бид давж чадна” гэжээ. Үүгээр зогсохгүй энэ дайн Украины ард иргэдийг улам хүчирхэгжүүлж байгаа гэдэгт итгэж байгаагаа хуваалцсан байна.
SOURCE: BBC