Элон Маск жиргээний ертөнцийн эзэн болсон даруйдаа амласан ёсоороо АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампын хаягийг сэргээсэн. Тэгвэл Элон Маск бусад хаягаа хаалгуулсан хэрэглэгчдийг “харж үзэхээр” болсноо хэлжээ.
Тодруулбал, тэрээр Лхагва гарагт твиттер хэрэглэгчдийн дунд хууль бус зүйл хийсэн эсвэл ямарваа хэрэг төвөгт орооцолдоогүй л бол бусад шалтгаанаар хаягаа хаалгуулсан хүмүүсийг эргэж авчрах эсэх талаар санал асуулга явуулсан байна. Энэ санал асуулгад 3 сая орчим твиттер хэрэглэгчид оролцсон бөгөөд 72.4 хувь нь Элон Маскын саналыг дэмжжээ. Үүний дараахан Элон Маск твиттер хуудаснаа “Олон нийт ярьж байна. Ирэх долоо хоногоос өршөөл эхэлнэ” гэж жиргэсэн байна. Ингэхдээ, “Vox Populi, Vox Dei” буюу ард түмний дуу хоолой бол бурхны дуу хоолой гэсэн утгатай латин хэлц үгийг онцлон бичжээ. Тиймээс ирэх долоо хоногоос Твиттерийн өмнөх удирдлагад хаягаа хаалгуулсан хэрэглэгчид эргэн ирэх нь тодорхой боллоо.