Их Британийн хууль тогтоогчид засгийн газрын барилгууд дахь Хятадад үйлдвэрлэсэн хяналтын камерын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр боллоо.
Hikvision, Dahua хэмээх Хятадын хоёр компанийн үйлдвэрлэсэн хяналтын камер Их Британийн засгийн газрын оффисуудын дотор олон байдаг байна. Тиймээс Их Британийн засгийн газраас цаашид чухал барилга байгууламж дотор дээрх хяналтын камеруудыг суурилахгүй байхыг шаарджээ. Тодруулбал, эрх баригчид дотооддоо хийсэн аюулгүй байдлын судалгааны үр дүнд ийм шийдэлд хүрснээ тайлбарласан байна.
Түүнчлэн, одоо байгаа хяналтын камеруудыг сайжруулахыг хүлээх бус солихыг санал болгож байгаа юм. Их Британийн эрх баригчид улсынх нь онц чухал мэдээллүүд Бээжинд очих вий гэж болгоомжилж буйгаа ч мөн нээлттэй илэрхийлсэн.
Харин Hikvision компани дээрх халдлагуудыг няцааж, тэдний үйлдвэрлэсэн хяналтын камер гуравдагч тал руу мэдээлэл дамжуулах чадамжгүй гэсэн байна.