Пүрэв гарагт Оросын хууль тогтоогчид бэлгийн цөөнх иргэдийг эрхийг мэдэгдэхүйц хязгаарласан хуулийн төсөл баталлаа. Шинэ хуулийн төслөөр Кремлээс 2013 онд Орост "уламжлалт үнэт зүйлсийг" сурталчлах зорилгоор баталсан, 18-аас доош насныханд бэлгийн цөөнхийн харилцааг сурталчлахгүй байх тухай хуулийг улам өргөжүүлж байгаа юм.
Харин энэ жил хууль тогтоогчид 18 ба түүнээс дээш насны хүмүүст ийм мэдээлэл түгээхийг хориглох шийдвэр гаргаж байна. Хуулийн төслийг парламентын доод танхим болох Төрийн Дум пүрэв гарагт гурав дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталлаа. Энэ нь дээд танхим болох Холбооны улсын Зөвлөлийн дэргэд очих бөгөөд дараа нь Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Шинэ хуулийн төсөлд ийм "суртал ухуулга" агуулсан гэж үзсэн бүх зар сурталчилгаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, онлайн эх сурвалж, ном, кино, театрын бүтээлийг хуулиар хориглох юм. 2013 оны хоригийг ихэвчлэн ижил хүйстнүүдийн холбоог харуулсан аливаа дүрслэлийн эсрэг, мөн ЛГБТИК+ бүлгүүд болон идэвхтнүүдийг дарах хэрэгсэл болгон ашигладаг байсан юм.
Эх сурвалж: AP NEWS