“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж буй Аргентиныг хожиж, “Катар-2022”-ын эхний дуулианыг тарьсан Саудын Араб өнөөдөр бүх нийтээрээ амарна. Мессигээр ахлуулсан дэлхийн хошой аварга багийг хожсондоо баярласан Араб улс лхагва гарагийг ийнхүү нийтээрээ амарч өнгөрөөх болжээ.
Саудын Арабын шигшээ өмнө нь ДАШТ-д хоёрхон удаа хожоод байсан. Энэ удаа тэд Аргентиныг хожно гэж таамагласан, итгэсэн хүн цөөн. Дэлхий даяар Аргентиныг л хожно гэж бодож, таамаглаж байлаа. Саудын Арабын шигшээ Аргентиныг 2:1-ээр буулгаж авсан нь тэдний замналын хамгийн том хожил байлаа. Зөвхөн Саудын Араб бус Арабын ертөнц даяар баярлаж байна.