Өнөө цагийн хөлбөмбөгийн супер од, бүх цаг үеийн шилдгүүдийн нэгт тооцогддог Криштиану Роналду “Ювентус”-ээс хуучин багтаа буцаж ирсэндээ сэтгэл дундуур байгаа. Тэрбээр Их Британийн сэтгүүлч Пьерс Морганд илэн далангүй ярилцлага өгч, “Манчестер Юнайтед”-ыг шүүмжилсэн нь дуулиан тарьсан. Энэ ярилцлагаасаа болж Ронаулд нэг сая фунтээр торгуулсан.
“Манчестер Юнайтед” Роналдугийн гэрээг ойрын хугацаанд цуцална гэх "шуум" гараад байлаа. Гари Невилл “Роналду буцах замыг сонгочих шиг боллоо. Хэрвээ тэгээгүй бол тийм зүйл ярихгүй байсан. Одоо “Манчестер Юнайтед” юу хийх, ямар шийдвэр гаргахыг нь гайхаж байна. Хэн нэгэн тоглогч очсон багаа шүүмжлээд байвал юу болох вэ. Шүүмжилж болдог юм байна гэсэн жишиг тогтоно” гэсэн.
Ронаулдуг явуулах шуум үнэн байж. Өдгөө улсынхаа шигшээгийн хамт ДАШТ-д өрсөлдөж буй Криштиану Роналду багтайгаа харилцан тохиролцсоны үндсэн дээр “Манчестер Юнайтед”-ыг орхилоо.