Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд өчигдөр /2022.11.20/ нийтийн байр шатсан байна.
Галын дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 11.47 цагт ирж, гал сөнөөгчид хэргийн газарт очиж, ажиллахад байшингийн дээвэр, тааз, үүд хэсэгт гал дүрэлзэж байсныг бүрэн унтраажээ. Нийтийн байранд долоон айл оршин суудаг аж. Галд хүний амь нас эрсдээгүй. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.








