Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-д монгол улсаас долоон тамирчин өрсөлдөж байна. Дани улсад болж байгаа энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд Ш.Чанрав хэвтээ шахалтын төрөлд цээжнээс 322.5 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртжээ. Энэ нь уг тэмцээнээс авсан Монголын багийн анхны медаль юм. Тэрбээр цээж шахалтын төрлөөр ДАШТ-ээс өмнө нь нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо