Твиттерийн шинэ эзэн Элон Маск хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулсны дараа Доналд Трампын твиттэр хаягийг сэргээсэн гэж мэдэгджээ.
Тэр, Элон Маск "Ард түмэн ярилаа" гэж тодорхойлсон бөгөөд нийт 15 сая гаруй Twitter хэрэглэгчийн 51.8 хувь нь хоригийг цуцлахыг дэмжсэн гэсэн юм. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч асан "Ингэх шаардлагагүй" гэж үзэж байгаагаа хэлсэн нь дахин платформыг ашиглахгүй байх магадлалтайг харуулж байна.
Эргэн сануулахад, хүчирхийллийг өдөөн хатгах эрсдэлтэй гэж үзэн Трампын хаягийг 2021 онд хаасан. Мөн оны нэгдүгээр сарын 6-нд Дональд Трампыг дэмжигчид Вашингтон хот дахь Конгрессын танхим руу дайран орж ирснээс хойш хэдхэн хоногийн дараа твиттерийн өмнөх удирдлага арга хэмжээ авсан юм.
АНУ-ын Конгресс ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байдены ялалтыг баталгаажуулах гэж байхад олон зуун үймээн самуун дэгдээгчид Капитолд дайрч орж ирсэн. Улмаар дөрвөн энгийн иргэн, нэг цагдаа амиа алдсан билээ. Үймээний дараахан Дональд Трампын хэдэн арван сая дагагчтай фэйсбүүк, инстаграм, YouTube хаягууд мөн хаагдсан. Хэдэн сарын дараа тэрээр өөрийн гэсэн "Truth Social" платформыг нээсэн ч тийм амжилттай байгаагүй юм.
Түүнчлэн Д.Трамп 2024 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэнээр олон нийтийн анхаарлын төвд эргэн ороод байгаа билээ.
SOURCE: BBC