Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Өнгөрсөн баасан гарагт цас орсны улмаас Улаанбаатар хотод зам хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэн, тэг зогсолт хийсэн. Энэ үеэр нэгэн дарга зам хааж байгаад явсан нь олны дургүйцлийг ихэд төрүүлж, шүүмжлүүлж буй.
Ер нь дарга нар зам хааж байгаад явах нь хэвийн зүйл болоод байгаа. Энэ асуудлаар Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Дарга нар зам хааж, түгжрэл үүсгэдэг асуудлыг зогсоох талаар саналаа өнгөрсөн долоо хоногт хуулийн төсөлд албан ёсоор явуулсан” гэлээ.