2022 оны 11-р сарын 14-ний 20 цагаас 11-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хэнтийн уулархаг нутгаар -23…-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16…-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Завхан голын эхээр -12…-17 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус дулаан, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -13…-15 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.