БНСУ-ын Үндэсний Ассемблей онц байдлыг цуцалсан тогтоол баталлаа
Их Британийн хаан III Чарльз, Консортын хатан хаан Камиллагийн хамт Йорк хотод зочлох үеэр нэгэн этгээд тэдэн рүү өндөг шиджээ. Тухайн этгээд хаан, хатан хоёр руу гурван өндөг шидсэн байна.
Энэ үеэрээ “Чи миний хаан биш” гэж хашгирсан этгээд Ногоон намын гишүүн асан, байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхтэн болохыг нь тогтоосон гэж хэвлэлүүд бичжээ.
Азаар 73, 75 настай хаан, хатан хоёр өндгөнд оногдоогүй гэнэ.
Сонирхуулахад, Хатан хааныг нас барснаас хойшг Их Британийн колони байсан орнуудын зарим нь уучлалт гуйхыг Чарльзаас шаардах болсон юм.