АНУ-ын завсрын сонгууль эн тэнцүү өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Тодруулбал, сенатын суудлын төлөөх өрсөлдөөнөөн яаж ч эргэж болзошгүй байгаа юм. Төлөөлөгчдийн танхимын тухайд, бүгд найрамдахчууд илүү саналтай явж байна. Ерөнхийлөгч Жо Байдены Ардчилсан нам үр хөндөлтийн асуудал, сургалтын төлбөрийн зээлийг хөнгөвчлөх зэрэг мөрийн хөтөлбөрийн гол агуугууддаа итгэл тээж байсан ч эдийн засгийн нөхцөл байдал, инфляци үүнд саад болж байгаа юм.
Түүнчлэн сүүлийн 100-аад жилийн түүхэнд АНУ-ын ерөнхийлөгчийн эсрэг нам дийлэнх тохиолдолд завсрын сонгуульд ялалт байгуулдаг. Энэ удаа ч мөн түүх давтагдах шинжтэй байгааг хэвлэлүүд мэдээлж байна. АНУ-ын конгрессын дээд танхим буюу сенатын гишүүд ерөнхийлөгчтэй нягт холбоотой ажилладаг. Жо Байдены гадаад улс оронд хэлсэн, эсвэл хийхээр зэхэж буй шийдвэрийг баталгаажуулах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, АНУ-ын гадаад бодлого ерөнхийлөгчөөр хязгаарлагдахгүй, сенатын гишүүдээс ихээхэн хамааралтай. Харин төлөөлөгчдийн танхимын 435 гишүүд улс орны буюу 50 мужийн дотоод асуудалд төвлөрч, шийдвэр гаргадаг. Тиймээс завсрын сонгуульд аль нам ялалт байгуулах эсэхээс шалтгаалж ерөнхийлөгчийн цаашдын ажил хэрэг хамаарна гэсэн үг юм.
SOURCE: BBC