Танилц: Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаанд зодоглох 256 бөхийн нэрс

Сонирхогчдын боксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Герман улсад боллоо. Өмнөх "Химийн цом" нэрээ өөрчлөн, Дэлхийн цом болоод буй тус тэмцээнд Монголоос есөн тамирчин оролцон, гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэв.


Эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Мичидмаа, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар түрүүлж, Дэлхийн цомын аварга боллоо.
Мөн эрэгтэйчүүдийн 51 кг-д Лхагвадоржийн Даваадорж, 57 кг-д Хархүүгийн Энх-Амар, 60 кг-д Тэгшжаргалын Энхтөр, Оюунбаатарын Тулга, эмэгтэйчүүдийн 50 кг-д Нэргүйн Оюун-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэв.










