ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын Эрүүгийн хуульд заасан хүн амины, дээрэм, хулгай, хар тамхины наймаа болон бусад хүнд гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял эдэлж байсан иргэдийг цэргийн жинхэнэ албанд татан оролцуулах тухай хуульд гарын үсэг зурлаа. Ингэснээр тэнсэн харгалзах ял авсан болон саяхан суллагдсан олон зуун мянган хүн дайчлагдахаар болж байна. Үүнд хамаарахгүй бүлэг нь насанд хүрээгүй хүний эсрэг бэлгийн гэмт хэрэг үйлдсэн, эх орноосоо урвасан, тагнуул, терроризм үйлдсэн хүмүүс юм. Мөн төрийн албан хаагчийн амь насанд халдахыг завдсан, нисэх онгоц барьцаалсан, хэт даврагч үйл ажиллагаа явуулсан, цөмийн материал, цацраг идэвхт бодистой хууль бусаар харьцсан хэргээр ял эдэлж буй хүмүүсийг хасаж байна.
Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын Батлан хамгаалах яам 300 мянган албан хаагч элсүүлэх зорилт биелсэн гэж албаныхан мэдэгдсэний дараа бүх хэсэгчилсэн дайчилгааг түр зогсоосон, цаашид ийм төлөвлөгөө байхгүйг мэдэгдээд байсан билээ. Гэхдээ үүнийг ч мөн ерөнхийлөгч В.Путин зарлигт гарын үсэг зурж байж албан ёсоор дуусгах юм.
Эх сурвалж: CNN