Жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан “Глоб интернэшнл” төв ТББ-аас мэдээлэл өглөө. Тус төвийн удирдах зөвлөлийн гишүүн Х.Наранжаргал “Монголын 5 сэтгүүлч тутмын 1-ийг түлхэх, цохих зэргээр биед нь халдсан” хэмээн тодотгов. Түүнчлэн, Глоб интернэшнл”-ээс 233 сэтгүүлчийг хамруулан судалгаа хийхэд өнгөрсөн 20 жилийн хугацаанд ямар нэгэн ахиц дэвшил гараагүй” хэмээн дүгнэсэн байна.
ХУУЛЬЧ Б.ПҮРЭВСҮРЭН: НЭР ТӨРД ХАЛДСАН ХЭРГИЙН 42 ХУВЬ НЬ СЭТГҮҮЛЧДЭД ХАМААТАЙ
1999-2021 онд хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гүтгэж доромжилсон, илт худал мэдээ тараасан гэх эрүүгийн нийт 1146 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Үүний 42 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хаягласан гомдол байна. Бид иргэний болон улстөрийн зөрчлийг хоёр жилийн хугацаанд судалсан. Энэ судалгаагаар мэдээлэл хайх эрхтэй холбоотой зөрчил 49 хувь, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан зөрчил 27 хувь, тайван замаар жагсаал цуглаан хийхтэй холбоотой зөрчил 24 хувьтай гарч байна” гэлээ.