Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
“МЭК” ХХК судалгааны байгууллага өргөн хэрэглээний барааны үнийн дүнг өнгөрсөн сартай харьцуулсан судалгаа хийсэн байна.
Тодруулбал:
- “Алтан тариа” дээд гурил 20 хувь,
- талх 14 хувь, төмс 13 хувь,
- “Миний монгол” сүү 11 хувь,
- “Любимий” жүүс есөн хувь,
- өндөг зургаан хувиар өссөн байна.
Харин наранцэцэгийн тос, хиам, сонгино цагаан будааны үнэд өөрчлөлт ороогүй байна.
Уг судалгааг хийхэд 2022 оны аравдугаар сарын 2 болон арваннэгдүгээр сарын 1-ны өдрүүдэд Номин супермаркетаас хийсэн байна.
Мөн нэгдүгээр сар болон арваннэгдүгээр сарын хүнсний багцын үнийн өөрчлөлтийн судалгааг гаргажээ. Үүнд, “Алтан тариа” дээд гурил 86 хувь, наранцэцэгийн тос 31 хувь, сонгино 28 хувь, “Миний монгол” сүү 28 хувиар зэрэг өссөн дүн гарчээ. Харин өндөг таван хувь, хонины цул махны үнэ 17 хувиар буурсан байна.