Бямба гарагт Итэвоны нөхцөл байдлын талаарх анхны дуудлага цагдаагийн газарт орон нутгийн цагаар 18 цаг 34 минутад буюу нөхцөл байдал хүндрэхээс хэдэн цагийн өмнө иржээ. Тухайлбал, БНСУ-ын яаралтай тусламжийн 112 дугаарт ирсэн дуудлагад “Хамилтон зочид буудлын хажуугийн гудамжинд хүмүүс хэт ихээр бөөгнөрч байна, би арай гэж гарлаа, та нар яаралтай зохицуулалт хийж эхэлсэн нь дээр байх” гэсэн байна. Энэ нь дараагийн гурван цагт ирэх 10 дуудлагын эхнийх нь байлаа. Гэвч тэр шөнө цагдаа нар хангалттай байж чадаагүй талаар хотын иргэд шүүмжилсээр байна. Тодруулбал, цагдаагийн алба хаагч нар нөхцөл байдалд ямар ч бэлтгэлгүй байсан бөгөөд очсон хойноо л зохицуулах гэж оролдсон талаар иргэд хэлжээ.
Мягмар гарагт БНСУ-ын цагдаагийн албаны дарга цагдаагийн хүчнийхэн ажлаа сайн хийж чадаагүйгээ хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж: BBC