Сурталчилгаа
Баялаг Энержи Ресурс ХХК нь хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэгч үндэсний тэргүүлэгч компаниудын нэг юм.Бид үйл ажиллагаагаа эхлүүлснээсээ хойш Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч, улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд татвар төлөлтийн хэмжээгээрээ бодит хувь нэмрээ оруулж байна.
Манайх төслийн хүчин чадлаа нэмэгдүүлж дараах ажлын байруудыг нээлттэй зарлалаа. www.bayalag-er.mn, https://www.zangia.mn/company/usukhzoos
- Универсал оператор
- Экскаваторын оператор 12м3
- Белазын оператор
- Дампын оператор
- МТ86 оператор
- Усалгааны машины жолооч
- Автын цахилгаанчин
- Засварчин
- Тосолгоочин жолооч
- Тосолгоочин
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд, ажилтнуудынхаа нийгмийн сайн сайхны төлөө “Баялаг Энержи Ресурс” ХХК-иас хийж хэрэгжүүлсэн ажлуудаас тоймловол:
- 2018 он: Нэг дор 500 ажилтан хүлээн авах хүчин чадал бүхий ажиллагсдын цогцолбор хотхоныг ашиглалтад оруулж, тав тухтай ажиллаж амьдрах орчныг бүрдүүлсэн.
- 2019 он: Тайлант жилийн ажлын үр дүнд үндэслэн нийт ажилтнууддаа 1 тэрбум төгрөгийн шагналт цалинг хуваан олгосон.
- 2020 он: Цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмээс шалтгаалан байгууллагын уламжлалт шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэхээс татгалзаж тухайн шинэ жилийн арга хэмжээний нийт төсвийг бүх ажилтнууддаа тэнцүү хуваан олгосон.
- 2021 он: Байгууллагын хамгийн чухал нөөц бол эрүүл чадварлаг баг хамт олон зарчмын хүрээнд Хувийн эрүүл мэндийн даатгалд нийт ажилтнуудаа хамруулсан.
- 2022 он: Оффисын ажилтнуудаа уян хатан цагийн системд шилжүүлэх, газар хэсгийн сайн гүйцэтгэлтэй ажилтнуудыг гэр бүлийн хамт амралтанд амраах гэх мэт олон ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлсэн байна.
- Хамт олноо манлайлан үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж буй 30 ажилтандаа 53-56м2 2 өрөө байрны урьдчилгаа төлбөр болох нийт 1 тэрбум 800 сая төгрөгийн урамшууллыг олгосон байна.
Ажилтнуудаа бүх талаар дэмжиж ажил, амьдралд нь томоохон түлхэц өгөх бодлого баримтлан ажилладаг удирдлагууддаа талархал илэрхийлье.