1995 онд алдарт телевизийн цуврал “Friends”-ийн хоёрдугаар бүлэгт жүжигчин Жулиа Робертс тоглож байсан. Энэ үедээ тус цувралын гол дүрийн жүжигчин Мэтью Перри-тэй танилцаж, хагас жилийн хугацаанд болзсон байдаг. Харин саяхны нэгэн ярилцлагад жүжигчин Мэтью Перри яагаад Жулиа Робертсоос салах болсноо тайлбарлажээ. Тодруулбал, өөр өөртэйгөө тэмцсэн буюу жүжигчин бүсгүйд өөрийгөө хангалтгүй гэж бодсоны улмаас салах шийдвэр гаргаж байсан тухайгаа хуваалцсан байна. Тэрээр “Жулиа Робертстой болзоно гэдэг миний хувьд ахадсан зүйл байсан. Тэр надаас сална гэдэгт би үргэлж итгэлтэй байдаг байсан. Тиймээс энэ үнэнтэй нүүр тулахгүйн тулд би түүнээс салахаар шийдсэн” гэж Times-д өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.
Түүнчлэн энэ шийдвэрээ хэлсний дараах Жулиа Робертсын гайхсан царайг мартаж чаддаггүйгээ хуваалцсан байна.
Тэдний үерхэл анх 1995 онд хэрхэн эхэлсэн талаар мөн дурслаа. Хосууд үргэлж факсаар харилцаж, яаж ч завгүй байсан өдөрт зуу зуун факс бие бие рүүгээ илгээдэг байж. Тэрээр Жулиа Робертсыг “Дэлхийд инээмсэглэл авчрах гэж төрсөн байх” гэж боддог байснаа хэлсэн байна. Гэвч тухайн үед жүжигчин эр мансууруулах бодис болон согтууруулах ундааны донтолттойгоо тэмцэж байсан. Энэ нь түүний карьераас гадна санхүүгийн сахилга батад нөлөөлснийг хэлжээ. Сонирхуулахад, жүжигчин эр цувралын гол дүрийн өөр жүжигчин Женнифер Эннистоныг мөн болзоонд урьж байсан байна.
ЭХ СУРВАЛЖ: THE INDEPENDENT