Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргахад Япон улсаас тоног төхөөрөмж дэмжлэг үзүүлэхээр болжээ. Манай улсын баг бүрэлдэхүүн тус улсад ажиллаж, туршлага судлах үеэр энэ талаар танилцуулсан байна. Энэ тухай БОАЖЯ-наас “Монгол Улсаас Япон Улсад очсон баг (ОБЕГ, БОАЖЯ) нь өчигдөр Ниппон сэйлвэйж компанийн далай, тэнгисээс машин механизм татан гаргах, авран хамгаалах, хариу арга хэмжээний үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Усны дрон, сороны төрлүүд, чамбэр, шумбагчийн хэрэгсэл, татах авран гарах төхөөрөмж гээд голлон хэрэглэдэг бүхий л тоног төхөөрөмжүүдийг Монголд ашиглах боломжийг судалж байна” гэлээ.
Нэмж мэдээлэхэд, Хөвсгөл нуурыг хамгаалах асуудлыг Төрийн тэргүүний түвшинд анхааралтай авч үзэж байна. Хамгийн сүүлд нуурыг ЮНЕСКО-д бүртгэсэн юм.
Эх сурвалж: БОАЖЯ