ХУД-ийн 15-р хороо, Гэгээнтэн уулзвар замд "Т.Кролла" машины жолооч А нь "Ланд 80" маркийн машины жолооч Л-ын машинтай мөргөлдөж, улмаар "Ланд 80" автомашин унаж зорчигч Б гэмтсэн ослыг шалгаж байна. Ослын талаарх дуудлагыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 20 цаг 59 минутад өгчээ.
Тодруулбал, "Ланд 80" маркийн машины жолооч зүүнээсээ баруун чиглэлтэй явахдаа гэрэл дохио зөрчин урдаасаа хойш чиглэлтэй явж байсан "Т.Кролла" маркийн машины жолоочтой мөргөлдсөн ослыг Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэгийг хийж, хоёр жолоочийг драгёр багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон.
Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, хариуцлагатай байж замын хөдөлгөөний дүрэмд заасан дарааллын дагуу уулзвар гарц нэвтрэх дээ гэрэл дохио зөрчихгүй хөдөлгөөндөө соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Замын хөдөлгөөний нэг л дүрэм зөрчихөд зам тээврийн осол гарах үндэслэл бүрддэгийг анхаарна уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.