МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн эхний шатны сүүлийн барилдаан боллоо.
Сүүлийн барилдаанд Дорнод, Ховд аймгийн баг учраа тааран барилдлаа.
Ховд аймгийн баг 21:4-өөр ялж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртөлснөөр шагналын 5.000.000 төгрөг гардлаа.
Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв.
Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5 даваа/, улсын заан Б.Пүрэвсайхан /4 даваа/, улсын начин Б.Сосорбарам /3 даваа/, аймгийн хурц арслан Б.Баянмөнх /4 даваа/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /5 даваа/ нар байв.
Дорнод аймгийн багт улсын заан Д.Анар /1 даваа/, аймгийн арслан Э.Ариунмөрөн, Г.Төрмөнх /1 даваа/, Г.Шинэзориг, Б.Батдорж /2 даваа/ нар барилдлаа.
Б.Бат-Өлзий өчигдөр улсын заан цолны найраа хийсэн тул барилдаагүй.
Ийнхүү Монголын үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх эхний шатны барилдаанууд өндөрлөж, дараагийн шатанд шалгарсан 16 баг XII сард үргэлжлүүлэн өрсөлдөнө.