Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Инфляцын түвшин 2022 оны есдүгээр сард улсын хэмжээнд 13.8 хувьтай гарсан байна.
Инфляц 2022 оны 9 дүгээр сард 13.8 нэгж хувь гарсны 7.7 (55.5%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Мөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар өсжээ. Үүнд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.9 хувь)
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.9 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.7 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.3 хувь
- Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.