Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 2-нд 16:10 цагт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо … дугаар тоотод “Манай хадам ах манай байшинг шатаасан байна” гэсэн дуудлага бүртгэгджээ. Уг мэдээллийг хүлээн авч шалгахад 42 настай, эрэгтэй Т бусдын эзэмшлийн байшинд амьдарч байгаад согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ шатаасан хэрэг гарсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Дээрх хэрэгт холбогдогч нь урьд өмнө шүүхээс гурван удаагийн ял шийтгэл эдэлж байсан, хөгжлийн бэрхшээлтэй, СЭМҮТ-д бүртгэлтэй иргэн болохыг тогтоожээ.