УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
"Анод" банкны дампууралтай холбоотой асуудал олны анхаарлыг ихээхэн татаж буй. Энэ асуудалтай холбогдуулан ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар тайлбар хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “Би хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлэл сонссон. Өнөө өглөө ЦЕГ-ын даргад энэ асуудлыг тодруулж хэвлэл мэдээллийн байгууллагад албан ёсоор мэдээлэл өгөх үүрэг чиглэл өгсөн.
Өчигдөр лайвыг бүтэн биш эргүүлж гүйлгүүлж үзсэн. Хэрвээ тэр лайв дээр дурдагдаж байгаа үйл явдал нөхцөл байдлууд бий болсон нь үнэн байвал маш ноцтой зүйлүүдийг яригдсан байсан.
Өнөөдөр ЦЕГ-ын дарга Ж.Болд болон холбогдох албаны хүмүүс энэ талын мэдээллийг та бүхэнд өгөх байх. Өнөө өглөө албан ёсоор үүрэг өгсөн байгаа” гэв.
ЭХ СУРВАЛЖ: ЗАРИГ.МН