
УИХ дахь Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг боллоо.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: “Төрийн өмчийн компаниудын захирлуудын тансаглал, үйл ажиллагааны зардлуудыг хэн ч тоохгүй байна. Аудитийн байгууллагаар 96 байгууллагад дүгнэлт хийлгэхэд 8,4 их наядын зөрчил илэрсэн. Гэтэл 2012 оны төсөв зургаан их наяд байсан. Энэ бүх асуудлыг хянан шалгах түр хороо байгуулж, нээлттэй сонсгол хийж ард түмэнд нээлттэй болгох хэрэгтэй гэж үзсэн” гэв.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: “Сүүлийн 10 жил дангаараа засаг барьж байгаа Монгол ардын нам эв найрамдал нэрийн дор тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөхүйц хулгайгаа нуухыг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 онд цалингийн зардал 2.6 их наяд төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар төсвийн тодотголын өмнөх үед батлагдсан дүнгээр 6.9 их наяд хэрэв тодотгол энэ чигээр нь батлагдах юм бол 7,6 их наяд төгрөг болох нь ээ.
Бид чанартай сайн цалин аваад, төрийн үйлчилгээгээ чанартай сайн үзүүлж байгаа алба хаагч нартаа цалинг нь нэмж чадахгүйгээр амьтай голтой амьдарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.










