
МАН-ын Удирдах зөвлөл (УЗ)-ийн хурал Төрийн ордонд болж байна.
Тус намын УЗ-д УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхий сайд асан Г.Занданшатар, МАН-ын ЕНБД Я.Содбаатар, Хотын дарга асан Х.Нямбаатар, Д.Сумъяабазар, одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагва, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, М.Мандхай, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Б.Уянга, Сангийн сайд З.Мэндсайхан, ЦХИХХ-ны сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр тэргүүтэй
дараах хүмүүс багтаж байна.
Ерөнхий сайд асан Г.Занданшатар, “экс” хотын дарга Х.Нямбаатар нар гадаадад байгаа мэдээлэл байна.
Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.










