Лиз Трасс Их Британийн ерөнхий сайдаар сонгогдоод сар болоогүй байгаа ч олон нийт түүний манлайлалд эргэлзэхийн зэрэгцээ Их Британийн хямрал улам дордож буйг The Guardian тэргүүтэй томоохон хэвлэлүүд онцоллоо. Тодруулбал, Их Британийн YouGov-оос явуулсан санал асуулгаар Бритнаничуудын талаас дээш хувь буюу 51 хувь нь түүнийг огцруулах хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Лиз Трасс сонгогдсон даруйдаа татварын хөнгөлөлт үзүүлэх тухай эдийн засгийн хөтөлбөрөө танилцуулсан. Гэвч энэ хөтөлбөрөөс гадна бусад танилцуулсан арга хэмжээнүүд нь тодорхойгүйн дээр улс орныг хямралаас аварч чадахгүй гэж олон нийт үзэж байгаа юм байна.
Фунтийн ам.доллартай харьцах ханш хамгийн доод түвшиндээ хүрсэн. Олон улсын валютын сан болон бусад байгууллагууд Их Британийн инфляц, эдийн засгийн хямрал хүндхэн нөхцөлд байгааг сануулсаар байгаа юм.
Эх сурвалж: THE GUARDIAN, BARRONS, BLOOMBERG