Украины эзлэгдсэн бүс нутгуудыг ОХУ-д нэгтгэх санал хураалт явагдан, дийлэнх нь дэмжсэн ч үр дүнд хүрээд удаагүй байна. Украины ерөнхийлөгч В.Зеленский энэ үр дүнг “олон нийтэд зэвсэг тулгаж байж хүчээр бөглүүлсэн санал” гэж тодорхойлсон бөгөөд Европын Холбооноос ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг хүссэн юм.
Харин Европын Комиссын тэргүүн Урсула Фон Дер Ляйен ээлжит найм дахь багц хоригоо танилцууллаа. Тэрээр Кремль харицулага хүлээж, шийтгүүлэх хэрэгтэй хэмээн онцолжээ. ОХУ дээрх санал хураалтыг явуулснаар Украины дайныг улам хурцадмал болгосныг сануулсан байна.
Энэ хоригт ОХУ-аас Европын Холбооны орнуудад нийлүүлэх нэр бүхий бараа бүтээгдэхүүний импорт тавьж, Кремлийн төсвийг даруй 7 тэрбум еврогоор бууруулна гэж тооцоолсон байна. Түүнчлэн Европын Холбооноос ОХУ руу экспортлох бараа бүтээгдэхүүн, ялангуяа цэрэг зэвсэгт хэрэглэх гол электроник болон химийн бүрэлдэхүүнийг хориглох тухай тусгажээ. Европын Холбоо эл санал хураалтыг хүлээн зөвшөөрөхгүй буюу үл хайхрана гэдгээ ил тод илэрхийлсээр байна.
SOURCE: EURO NEWS